Search

Cat брэндийн ус, доргио, тоос шорооны хамгаалалттай дэлхийн №1 гар утаснууд





Cat гэхээр хэн бүхний толгойд уул уурхайн хүнд машин механизм санаанд орж байгаа байх. Техник технологи булангийн энэ дугаарт та бүхэнд Cat брендийн хамгийн сүүлийн үеийн гар утсуудыг танилцуулж байна.

CAT® S60 ухаалаг гар утас


Дэлхийн хамгийн анхны thermal imaging буюу дулаан мэдрэгч технологи бүхий ухаалаг гар утас юм. Энэ нь дулааны темпаратурыг мэдэрч халуун хүйтнийг ялган, хэмжиж харуулдгаараа ихээхэн онцлогтой. Cat нь уул уурхайн тоног төхөөрөмж, барилгын материал үйлдвэрлэл зэргээр голчлон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоор тухайн салбарын ажилчдад тусгайлан зориулсан утас юм. -20°C хэмийн хүйтнээс 120°C хэмийн дулаан хүртэл мэдрэх бөгөөд энэ нь машин механизмын эвдрэл гэмтлийг урьдчилан тооцоолоход чухал ач холбогдолтой ажээ. Мөн цагдаагийн албан хаагчид нуугдсан хүн, амьтдыг олох чухал багаж болж болохоос гадна барилгын салбарын ажилтнуудад байшин барилгын дулаан алдагдлыг хэмжиж шалгахад маш тустай. Энэхүү утас маш сайн чанарын бэхжүүлсэн цутгамал хамгаалалттай тул газарт унагаах, хана руу савахад гэмтэл гарахгүй бөгөөд 1,8 метрийн өндрөөс унагаахад ямар ч асуудал гарахгүй гэж өөрсдийн зүгээс баталгаа өгнө. Хэрвээ та барилга угсралт, хөдөө аж ахуй, хамгаалалтын алба болон бусад хүнд нөхцөлд ажилладаг бол танд уг утас яг тохирно.

Уг утас нь Андройд үйлдлийн системтэй, 2 симний оролттой, 32гб багтаамж, 3гб санах ойтой тул хэний ч хэрэглээнд нийцэхээс гадна 13 мегапикселтэй камер нь зургийг маш сайн авах боломжтой юм. Хэрвээ танд хэр барагтаа эвдэрдэггүй, үзүүлэлт сайн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий мэргэжлийн гар утас хэрэгтэй бол CAT® S60 ухаалаг утас нь таны зайлшгүй сонголт юм. Дэлхийн бренд шүү дээ.




78 views
  • White Facebook Icon
  • White Twitter Icon
  • White YouTube Icon
  • White Pinterest Icon
  • White Instagram Icon

©2023 by Mstore

0

MY CART