Search

Хяналтын камерын ухаалаг шийдлээс

Энэ удаагийнхаа технологи танилцуулга булангаараа та бүхэнд хяналтын камерны ухаалаг бас хямд шийдлүүдийг танилцуулж байна.

Spot+ Camera


Spot+ iSmartAlarm компанийн бүтээл, Kickstarter платформ дээр танилцуулагдаж амжилттай хөрөнгө босгосон Spot+ хяналтын камер. Хамгийн гол онцлог нь түүний “хэмжээ” юм. Маш жижиг хэмжээтэй ч 1080p нягтаршилтайгаар HD бичлэг хийхээс гадна уг камерыг суурилуулахад нэмэлт төлбөр болон мэргэжлийн хүний туслалцаа шаардлага огт хэрэггүй.

Суурь нь соронзтой тул ямар ч төмөр гадаргуу дээр шууд наалдана. Мөн хайрцгандаа тогтоогч төмөр суурь дагалдана. Тиймээс та хүссэн газраа, нааш цааш чөлөөтэй байрлуулж тогтоож болно.



Ухаалаг утсан дээрээ iSmartAlarm аппликейшнийг суулгаж, бүртгүүлснээр интернэтэд холбогдсон хаанаас ч камераа хянах, тохиргоонуудыг хийх боломжтой. Апп нь iOS болон Андройд системүүд дээр аль алинд нь бий. Дуу чимээ мэдрэгч нь аюултай нөхцөлд таны гар утсанд мэдээлэл илгээж дүрсийг тэр даруй харуулна. Мөн шөнийн горимд ажиллахдаа хөдөлгөөн мэдэрч дээрхтэй адилаар танд мэдэгдэнэ.



Өөр дээрээ microSD кардны оролттой ба 32гб хүртэл кард дэмжин өөр дээрээ хадгалах боломжтой. Гар утасны апп-аараа бичлэг хийх, зураг дарах, мөн timelapse хийх боломжтой нь танд таалагдана гэдэгт найдаж байна.

Хэдий жижигхэн ч хүчин чадал сайтай уг камерны бас нэгэн онцлог нь 2 талдаа ярих боломжтой. Юу гэсэн үг вэ гэхээр гэртээ байгаа хүүхэдтэйгээ ярих, оффисын ажилтнуудтайгаа харилцах гээд бүх талын яриа хийх боломжоор хангаж өгчээ.

Гэр болон жижиг дунд бизнесийн байгууллагаад оффисоо хянах хамгийн боломжийн үнэтэй, хэрэглэх суурилуулахад маш хялбар камер бол яахын аргагүй Spot+ хяналтын камер юм. Гэр болон жижиг талбайтай оффисууд, дэлгүүр, лангуу зэрэгт маш тохиромжтой.


Нэг зүйлийг нэмж санал болгоход, 3G, 4G аль ч сүлжээнд интернет цацах чадалтай, мөн дээрээс нь 7800мАц цэнэг хураагууртай Power bank-ыг та энэхүү хяналтын камертай холбосноор хаа хүссэн газраа камерын хяналт хийх боломжтой болох юм. Учир нь камерт шаардлагатай цэнэг болон интернэтийн асуудлыг энэхүү төхөөрөмж дангаараа бүрэн шийдэж өгч чадна. Та ердөө оновчтой байршлаа сонгоод камераа асаахад л хангалттай. Уг Wifi цацдаг Power bank-ын тусламжтайгаар та гэртээ, машиндаа, гарашдаа, ер нь л камерын хяналт хэрэгтэй байгаа хүссэн газраа 24 цагийн турш бичлэг хийж болох бөгөөд уг Wifi + Power bank маань дангаараа тасралтгүй 48 цагийн турш интернэт цацах чадалтай юм.


Хүүхдийн тоглоом мэт харагдах Spot+ хяналтын камер нь танын гэр бүл бизнесийн аюулгүй байдлыг бүрэн хангах болно.

Баталгаат хугацаа 1 жил


Бүтээгдэхүүний техник үзүүлэлтийн мэдээллийг эндээс авна уу




0 views
  • White Facebook Icon
  • White Twitter Icon
  • White YouTube Icon
  • White Pinterest Icon
  • White Instagram Icon

©2023 by Mstore

0

MY CART